Close

Star Window Вакум цонх хаалганы үйлдвэр

  • Даваа - Бямба (9AM - 6PM)

    Нямд амарна
  • Цахим хаяг

    starwindow@gmail.com
  • Холбоо барих

    (+976) 70120306

Мэдээлэл

Вакум цонх захиалахад юуг анхаарах вэ?


Admin  уншисан 139

“Star Window”ХХК вакум цонх, хаалганы үйлдвэрийн мэргэжлийн хамт олон зөвлөж байна. Вакум цонх нь өнгө үзэмж сайн, дулаан бага алддаг, эдийн засгийн хэмнэлттэй технологи юм. Энэ утгаараа манай зах зээлд эрэлт өндөртэй хэдий ч чанарын хувьд харилцан адилгүй байгаа тул зөв сонголт хийхэд тань туслах үүднээс доорх зөвлөгөөг толилуулж байна. Манайд вакум цонхны жижиг үйлдвэр хэт олширсноос сонголт хийхэд хэцүү болжээ. Хүмүүс хувиараа вакум цонх их хийж байгаа нь нэг талаар үйлдвэрлэл эрхлэгч өрхийн амьжиргаанд нэмэртэй ч эцсийн дүндээ чанарын шаардлага хангахгүй, чанаргүй бүтээгдэхүүн гарснаар бусад компанийн нэр хүндэд ч муугаар нөлөөлж байна. Хэрэглэгч та энэ бүхнээс яаж оновчтой зөв сонголтыг хийх вэ? Юуны өмнө та сонгож буй цонхоо хаанахын ямар үйлдвэрийнх болох, технологийн зөв горимын дагуу хийгдсэн эсэхэд анхаарлаа хандуулаарай. Мөн энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг өмнө нь авч хэрэглэсэн ямар газрууд байгааг судалбал зүгээр шүү. Материалын чанарыг шалгахдаа дараах зүйлийг анхаараарай. Вакум цонхны хуванцар материал нь муу бол хэрэглээний явцад гадна температурын нөлөөгөөр өнгө нь шарладаг. Мөн химийн бодисын найрлага хэтэрснээс материал нь үнэртэй байдаг бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Цоож нугасны хувьд сайн брэндийг нь сонгоорой. Цонхны шил нь нөлөөтэй эсэхийг анхаар. Хэлбэр хийцийн хувьд энгийн онгойдог, чагт хэлбэрийн рамтай бол нумрахгүй. Голоор нь хийсэн төмөр нь сайн байх хэрэгтэй. Шил нь гурван давхар байж дулаан сайн хадгалах болно. Цонхны шилийг дарагч резин нь татахад тасрахгүй, муухай үнэргүй бол сайн. Хамгийн гол анхаарах зүйл бол цонхыг хэрхэн суурилуулж буй явдал. Вакум цонх цантана гэдэг нь шилэн багц дотроо хийтэй, эсвэл суурилуулалтын алдаатай байна гэсэн үг.Шилэн багцын гуурсан дотроо сайн чанарын будаатай бол цанталтаас хамгаалдаг. Өнөөдөр зах зээлд нийлүүлэгдэж буй вакум цонхны хуурамчийг нь жинхэнээс ялгахад хэцүү болсон тул та юуны өмнө зах зээлд танигдсан нэр хүндтэй компаниар үйлчлүүлж, үнэ хямд, гарал үүсэл нь эргэлзээтэй бүтээгдэхүүнээс аль болох татгалзах нь чухал. Бэлэн хийц угсруулж авах гэж байгаа бол тухайн материалын доторх тасалгаа буюу камерынх нь тоо 4-6 байвал сайн. Үүнээс цөөн камертай материал чанаргүй байдаг. Вакум цонх сонгохдоо та тавцан нь ямар байхыг давхар тооцоорой. Өнөөдөр барилгын үйлдвэрлэлд PVC тавцан хүч түрэн орж ирж байна. Зөөж тээвэрлэхэд эвдэрдэггүй, хагардаггүй, өнгө үзэмж сайтай, хөнгөн атлаа бөх бат, үнэ хямд энэ тавцан вакум цонхонд хамгийн сайн тохирдог. “Анжел стар”ХХК мэргэжлийн компани нь дээрх шаардлагыг хангасан Монгол улсын MNS 5802:2007, MNS 5830:2007, MNS 4753:2011стандартыг бүрэн хангасан цонх, хаалгыг сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэр, шилдэг мэргэжилтнүүд үйлдвэрлэж байгааг дуулгахад таатай байна.

Холбоотой талбарууд:

  1.  вакум цонх шиллэнэ
  2. вакум цонхны стандарт
  3. вакум цонх суулгах
  4. вакум цонхны захиалага
  5. вакум хаалга
  6. вакум цонхны хамгаалалт
  7. вакум цонхны үйлдвэр