Close

Star Window Вакум цонх хаалганы үйлдвэр

  • Даваа - Бямба (9AM - 6PM)

    Нямд амарна
  • Цахим хаяг

    starwindow@gmail.com
  • Холбоо барих

    (+976) 70120306

Мэдээлэл

Вакум цонхны үүсэл хөгжлийн талаар


Admin  уншисан 46

Цонхны хуванцар материал 1835 онд Францын уулын инженер, химич Анри Виктор Реньо лабораторийн орчинд хуванцарыг гарган авчээ. Гэвч XX зууны эхэнд Германы эрдэмтэн Фриц Клатте хуванцарын анх патенталсан байна. 1912 оноос хуванцарыг үйлдвэрлэлийн хэмжээнд гаргах тал дээр судалгаа эхлжээ. Ингээд 1930-аад оноос хуванцарын масс үйлдвэрлэл Германд газар авчээ. Дэлхийн 2 дайны дараа хуванцарын техникийн шинж чанрыг олсоноор хуванцараар хоолой, шалны түрхлэгэ, хальс, каблийн бүрхүүл зэргийг үйлдвэрлэж эхэлсэн байдаг байна. Хамгийн анхны хуванцар цонхыг Германд 1954 онд Трокал гаргажээ. Хатуулаг хуванцар материйлаар нийгдсэн цонхнууд нь 1959 онд анх удаа орон сууцуудад тавигджээ. 1960-аад оноос хойш хуванцар цонх дэлхий даяараа олон нийтээрээ хэрэглэх болж,1970-аад оны эрчим хүчний хямралаас хойш хуванцар цонхны хэрэглээ илт нэмэгджээ. Сонирхолтой нь ОХУ-ны зах зээлд 90-ээд оны эхээр л хуванцар цонх дөнгөж нэвтэрч байх үед Германы цонхны 50% нь хуванцар байжээ. Цонхны шилэн багцын үүсэл Анхны шилэн багцыг анх 1865 онд АНУ-ын зохион бүтээгч Т. Стэтсон бүтээжээ. Тэрбээр хоёр шилний дунд чийг шингээх зорилгоор олс хийжээ. Хэдийгээр Т. Стэтсон өөрийнхөө бүтээлийг патенталсан боловч түүний бүтээл амжилт ололгүй үйлдвэрлэгдээгүй байдаг. Ингээд 70 жилийн дараа 1934 онд Германчууд галт тэргэнд зорчигчидыг ая тухтай явуулах зорилгоор анх шилэн багцыг үйлдвэрлэн тавьжээ. 1938 онд АНУ-д сайжруулсан хар тугалгатай шилэн багцыг үйлдвэрлэдэг болжээ.