94102488

94102466

Захиалгын утас

АГААРЖУУЛАЛТЫГ ХЭРХЭН САЙН ШИЙДЭХ ВЭ?

Хуучин модон цонх хаалганд дулааны алдагдал их байдаг хэдий ч тэр хэмжээгээрээ агаарын солилцоо явагдаж байдаг давуу талтай. Харин вакум цонх тасалгааны дулааныг хадгалж гадны дуу чимээг сайн тусгаарладаг хэдий ч агаарын солилцоог багасгадаг байна. Иймээс агаарын солилцоог хэвийн байлгахын тулд өдөрт 3-4 удаа салхивчаа нээж цэвэр агаар оруулж байх хэрэгтэй юм. Агаарын солилцоо муутай өрөө тасалгаанд усанд орох, душ саунд суух, юм угаах, хоол хийх нь тасалгааны чийг дулааны хэмжээг нэмэгдүүлдэг байна. Үүнээс үүдэн цонх хаалганы гадаргуу болон шилэн дээр хөлрөлт, хана таазанд дээр мөөгөнцөр үүсэн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учраас агаар салхи тогтмол оруулж байх нь чухал юм

© 2019 starwindow.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Анкет татаж авах

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК