94102488

94102466

Захиалгын утас

ЦОНХНЫ ДУЛААН АЛДАГДАЛ

Цонх, хаалга нь барилгын хамгийн их дулаан алддаг хэсэг учир байшин сууцаа дулаалахаас гадна эхний ээлжинд цонх, хаалганы дулааны алдагдлыг багасгах нь их чухал. Зөвхөн барилгын гадна ханыг дулаалах ньтөдийлэн үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй. Иймд одоо байгаа цонхны хийцийг сайжруулах эсвэл дулаан тусгаарлалт сайтай цонхоор солих нь ихээхэн ашиг тустай байх болно. Дулаан нь цонхоор:
1. Цонхны завсар зайгаар
2. Шилээр алдагдана
2007 онд батлагдсан цонх, хаалганы шинэ нормоор (МNS 5802: 2007) жишээ нь, Улаанбаатарын орчимын 2-р бүсэд барих барилгад 3 давхар шиллэгээтэй цонх суулгасан байх ёстой. Ийм цонх хийхэд зарим талаас үнийн хувьд ялимгүй өндөр байдаг учраас зах зээлд өргөн нэвтэрч чадахгүй байна. Гэвч дараах арга хэмжээнүүдийг авсанаар одоо байгаа хуучин цонх, хаалганы дулааны алдагдлыг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой.

 

Үүнд:
• *Цонх, хаалганы завсар зайг сайтар чигжиж битүүмжлэх, ингэснээр алдагдлыг наад зах нь 5-15% бууруулах боломжтой; (цонхны замаскийг силиконоор солих, уян жийргэвч, пролонон тууз наах, цонхны хүрээ болон ханын хоорондох заадсыг полиуретан хөөс, хөвөнгөөр дүүргэх г.м.)

  • *Цонх болон орцны хаалганы гадна талд салхины хаалт, хөшиг хийх
  • *Одоо байгаа цонхны дотор талд нэмэлт цонх суулгах;
    •* Одоо байгаа 2 давхар шиллэгээтэй цонхонд нэмэлт шиллэгээ хийх буюу 3 дахь давхар нэмэх; Хоёр давхар шиллэгээтэй цонхны чигжээсийг ялангуяа дотор талаас нь муу хийвэл түүгээр тасалгааны чийгтэй агаар нэвтэрч гадна талын шилийг цантуулан, улмаар цонхны модон хийцийг норгох аюултай. Чийг авсан мод тэлж, хэв гажилтанд орсноор цонх нээгдэж хаагдах нь хүндрэлтэй болохоос гадна, зай завсартай гардагийг анхаараарай. Цонхны гадна талд мөн ус зайлуулах хаялга төмөр заавал хийгээрэй. Хэрэв хуучин цонхыг сайжруулах нь төвөгтэй бөгөөд ихээхэн зардал гарахаар бол цонхоо шинэчлэх хэрэгтэй. Иймээс засах уу, эсвэл шинээр солих уу гэдгийг эхлээд тооцож үз. Шинээр цонх хийхээр бол стандартын шаардлага хангасан, болж өгвөл 3 давхар шиллэгээтэй, сайн чанарын цонх аваарай (дулаан дамжуулалтын эсэргүүцэл нь К = 0.53 м2°С/Вт -аас багагүй байх шаардлагатай), үүнд мөнгө хэмнэх хэрэггүй.

© 2019 starwindow.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Анкет татаж авах

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК