94102488

94102466

Захиалгын утас

Шилэн багц

Хуванцар цонхны урт удаан хэрэглээ, найдвартай байдалд бүхэлд нь нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлүүд байдаг.
-Хуванцар пропил
-Шилэн багц
-Тоноглол / нугас, түгжээ/
-Жийрэг резин зэрэг үндсэн хэсгүүдээс бүрддэг.
Хуванцар цонхыг сонгохдоо дээрх бүрэлдэхүүн хэсгүүдийн чанар хоорондоо зохицох байдлыг нарийн сайн мэдэж сонгосноор сайн үр дүнд хүрдэг. Шилэн багц нь 2-3 шил болон тэдгээрийн хоорондын агаар агуулсан битүү хэсгээс бүрдэнэ. Битүү хэсэг нь бие биенээсээ тусгай зай баригч хүрээгээр тусгаарлагдана. Зай баригч хөндий нь чийг шингээгч үрлэн материалаар дүүргэгдсан байдаг. Шилний чанар мэдээжээр маш их ач холбогдолтой. Энэ чанар нь хуванцар цонхны дулаан болон дуу чимээ тусгаарлах үндсэн шалгуур болно. Өндөр хөгжилтэй орнуудад дулаан хадгалах өндөр чанарыг хангахын тулд шилний хоорондох зайг инертийн хийгээр дүүргэдэг. Битүү шилэн багцтай хийгдсэн хуванцар цонх нь техникийн үзүүлэлт өндөртэй байдаг.
Хуванцар цонх нь юуны өмнө дуу чимээний сайн тусгаарлагч болж өгнө. Нэг буюу хоёр тусгаарлах хэсэгтэйгээс хамаарч дуу чимээ тусгаарлах чадвар нь 25-50 дб-ээр нэмэгддэг.
Хуванцар цонх ашигласнаар өрөөний дулаан алдагдал тодорхой хэмжээгээр буурдаг. Хэрэв хэрэглэгч хуванцар цонхыг зааврын дагуу зөв ашиглаж чадвал ямар ч хүйтэнд цонх хөлрөх буюу мөстөх байдал гарахгүй.
Шил нь зузаан, урт өргөний хэмжээ, өнцөг, гэрэл нэвтрүүлэх чадварын коэффициент зэрэг нь ГОСТ 111: 90,MNS 4753:1999 стандартад тохирсон байх ёстой.
Бид гэмтэж муудсан, хөлөрдөг, солонгордог шилэн багцийг солих үйлчилгээ үзүүлдэг билээ.

© 2019 starwindow.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Анкет татаж авах

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК