94102488

94102466

Захиалгын утас

Хуванцар хүрээтэй цонх, хаалга

Цонх хаалганы дулаан хэмнэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд чухам юунаас дулаан алдагддаг болохыг тодорхой ойлгох хэрэгтэй. Үүнтэй холбоотой хэд хэдэн хүчин зүйлс байдаг. Үүний эхний шалтгаан нь шил юм.
Шил нь бүх материалын адилаар дулаан дамжуулах чадвартай. Ийм учраас дулааны алдагдлыг багасгахын тулд юуны өмнө шилэн багцан дахь шилний тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Бүр өнгөрсөн зууны сүүлээс эхлэн зарим барилгад модон, хуванцар, хөнгөн цагаан хүрээ бүхий цонхнуудыг 2 болон 3 давхар шилтэйгээр үйлдвэрлэж хэрэглэж эхэлсэн байна.
Хоёрдугаар шалтгаан бол агаарын урсгал юм. Энэ асуудлыг битүү шилэн багц бий болгосноор арилгаж чадсан.
Гуравдугаар шалтгаан нь инфро улаан туяа юм. Энэ нь алдаж буй дулааны 60-70% -ийг эзэлдэг. Үүнийг аль нэг шилний гадаргууг тусгай аргаар бүрснээр алдагдлыг арилгах боломжтой болдог. Ийм шилнүүдийг энерги хэмнэгч шил гэж нэрлэх бөгөөд энэ технологи нь цонхны өртөг зардлыг өндөрсгөдөг тул одоогоор манай улсад хараахан хэрэглэгдэхгүй байгаа юм.
Одоо хөгжилтэй орнуудад цонх, хаалга үйлдвэрлэгчид шилний дулаан алдагдлыг багасгахын тулд энерги хэмнэх бүрхэвчийг хэрэглэж байна. Үүнд:
1. K- шилэнд хатуу бүрхэвч хийх
2. I- шилэнд зөөлөн бүрхэвч хийх гэсэн 2 төрлийн бүрхэвчийг ашиглаж байна
Хатуу бүрхүүл нь шилний энерги хэмнэх анхны технологи юм. Зөөлөн бүрхэвч нь орчин үеийн “Nano”технологи бөгөөд цонхны үнэнд энгийн шилэн багцтай харьцуулбал тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Хуванцар цонхонд энерги хэмнэгч шил хийх нь ихээхэн нарийн мэргэжил шаардсан төвөгтэй ажил юм. Иймд дэлхий дээр нарийн түрхэцтэй шил үйлдвэрлэгч компани цөөхөн байдаг. Эдгээр энерги хэмнэгч шилнүүдийг одоогоор манай улсын цонх, хаалганы үйлдвэрлэлд хэрэглэж эхлээд байна
Цонхны хамгийн их анхаарал тавих хэсэг нь шилэн багц юм. Шилэн багцыг тусгай технологиор хийдэг. Шилэн багцыг шилний эгнээний тоогоор нь дан шилтэй, давхар шилтэй, гурван давхар шилтэй гэх буюу мэргэжлийн хэллэгээр нэг хөндийт шилэн багц, хоёр хөндийт шилэн багц гэж нэрлэдэг. Эдгээр шилэн багцуудыг,цонхны хурээнд суурилуулснаар дулаан болон дуу тусгаарлагч чанар бүхий цонх, хаалга бий болдог. Нэг буюу хоёр хөндийт шилэн багцыг үйлдвэрлэхдээ чанарын өндөр түвшинд хийгдсэн М маркийн шилэн хавтангуудыг хэрэглэдэг. Захиалагч ямар шилэн багц сонгохоо захиалга өгч гэрээ хийх явцад захиалдаг.
Хуванцар цонх, хаалганы чухал үзүүлэлтийн нэг нь хүйтэнийг үл нэвтрүүлэх болон дулаанаа хадгалах чадвар бөгөөд энэ нь тоон үтгаараа шилэн багцын дулаан дамжуулалтын эсэргүүцэл хэлбэрээр бичигддэг.

© 2019 starwindow.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Анкет татаж авах

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК