94102488

94102466

Захиалгын утас

Танилцуулга

Манай байгууллага 2003 онд байгуулагдаж 2004 оноос эхлэн цонх хаалганы үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот төдийнгүй орон нутагт баригдаж байгаа барилгуудын цонхны үйлдвэрлэлд ихээхэн хувь нэмэр оруулж 2014 оноос эхлэн “WINDOW MARKET” дэлгүүрээ нээн ажилуулсан. WINDOW MARKET дэлгүүр нь цонх хаалга үйлдэрлэгчиддээ Турк улсын Fornax болон Pikasan брендийг нийлүүлж эхэлсэн нь цонхны үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг  жижиг дунд үйлдвэрлэгч, борлуулагч /21 аймаг болон УБ дахь харилцагч нийт 160 гаруй/ нарыг стандартын шаардлага хангасан чанартай цоож, түгжээ, тоноглолоор ханган ажиллаж ижил төстэй үйлдвэрүүдтэй хамтран ажиллах боломжийг олгосон. 2016 оны 4-р сард хэрэглэгчиддээ ойртох зорилгоор барилгын материалын салбар дэлгүүрээ 100-н айл дахь “Зөгийн үүр” худалдааны төвд мөн 2017 оны 5-р сард Дархан хотын Хаш худалдааны төвд салбараа нээн ажиллуулж байна. Манай  орон  бусад  орныг  бодвол  цаг  агаарын  эрс,  тэс  уур  амьсгалтай  нөхцлөөрөө  бусдаас  онцлогтой.  Хэдий  эрс  тэс  уур  амьсгалтай  нөхцөлд  амьдардаг  ч гэсэн  хэрэглэгчид  орон  сууцандаа  тав  тухтай,  тохилог  тайван  амьдрах  нөхцөлийг  бүрдүүлэхийн  төлөө  бид  өөрсдийн  хувь  нэмрийг  оруулахаар  ажиллаж байна.  Иймд  бид  хуванцар  цонх,  хаалгыг  хүйтний  улиралд  дулаан  алдахгүй  байхаар  үйлдвэрлэх,  өөрөөр  хэлбэл  хүйтний  улиралд  цонхны  дулаан  хэмнэх  асуудалд  үргэлж  анхаарал  тавьсаар  өнөөг  хүрч  ирлээ. Хуванцар  цонхыг  зөв  сонгохын  тулд  цонхны  их  биеийн  хэсгүүдэд  онцгой  анхаарах  хэрэгтэй.  Цонхны  их  биеийн  материал / PVC/  нь  полимер / хоолны  давс ба  нефтийн  бүтээгдэхүүний  нийлмэлээс/ бүрддэг  учир  ямар  ч  аюулгүй  бөгөөд  байгаль  орчинд  огт  хор  нөлөөгүй  юм.  Хуванцар  цонх,  хаалганы  материал  нь  өрөөний дотор  дулааныг  хадгалах, гадны хүйтэн  агаарыг  үл  нэвтрүүлэх, дуу  чимээнээс  тусгаарлах, гадны  орчны  нөлөөнд  үл  автах, арчлахад  хялбар  зэрэг  чанаруудаараа  давуу  талтай.  Үүнээс  гадна  PVC цонх,  хаалганы  их  биеүд  нь  темпартурын  ямар  ч  нөхцөлд  өөрийн  чанараа  алддаггүй бөгөөд  түүнийг  хийсэн  нийлэг  полимер  нь  их  хэмжээний  даралт  даах,  чийгшилт  болон  темпартурын  өөрчлөлтөнд   үл  хувирах  чанартай  юм.  Энэ  чанараа  олон  арван  жилийн  турш  хадгалахаас  гадна  ашиглалтын  бүх  хугацаанд  нэмэлт  арчилгаа  үйлчилгээ  шаарддаггүй. Хуванцар  цонхны  өнгө  үзэмж  нь  найдвартай  байдлынхаа  адил  бас  нэгэн  чухал  үзүүлэлт  юм. Зарим  үйлдвэрлэгчид  өөрийн  бүтээгдэхүүнийг  өнгөн  талаас  нь  харахад  гялалзсан  сайхан  өнгөтэй  хийдэг  боловч  тэр  нь  гадны  хүчин  зүйлд  тэсвэртэй  бус  амархан  зурагдаж  гэмтэхээс  гадна,  удалгүй  өнгөө  алдаж  шарладаг.  Бидний хэрэглэдэг  PVC материалууд  нь  гадны  хүчин  зүйлд  тэсвэртэйгээс  гадна,  өнгө  үзэмж  нь  гандаж  шарладаггүй   дулаан  хадгалах  үзүүлэлт  сайтай  материал  юм.  Тухайн  үйлдвэрлэгч  нь  бүтээгдэхүүндээ  5 жилийн  баталгаат  хугацаа  өгдөг.

© 2019 starwindow.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Анкет татаж авах

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК