94102488

94102466

Захиалгын утас

Брэндүүд

Window market дэлгүүр нь БНТУлсын FORNAX брендийн цонх, хаалганы цоож тоноглол мөн Турк улсын “PIKASAN” брэндийн жийрэг резин, ОХУлсын KRAUSS брендийн бэлдэц болон Монгол Улсын эх орны бренд “PROFECTION” брендийн бэлдэц,  БНХАУ “SILANDE” брэндийн битүүмжлэлийн цавуу, ОХУлсын “BAZIS” брендийн суурилалтын хөөс зэрэг брендийг цонх хаалга үйлдвэрлэгч нартаа борлуулж нийлүүлдэг билээ.  FORNAX брэнд нь 2008 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд 56 улсад экспортлогддог дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн юм. Бүтээгдэхүүний тухайд · Гадны нөлөөнөөс хамгаалсан· Төмөр хийцийн өндөр чанартай, зэвэрдэггүй · Монгол Улсын тохирлын гэрчилгээтэй· Ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад боломжит үнэтэй · Хуванцар, металл болон модон материал дээр суурилуулах  боломжтой· Хаалганы нугас 125 кг-160 кг хүртэл даацтайЦоож, нугас түгжээний төрлүүд:· Энгийн онгойлттой· Хос ажиллагаат онгойлттой· Параллель онгойлттой  · Металлын цоож түгжээбайхаас гадна 40см – 240 см хүртэл бүх хэмжээ байдаг. Мөн шилний ивээс, өөрөөсөө наалттай гуурс бусад нэмэлт тоноглолуудыг танилцуулж байна.PIKASANРезин жийрэг нь цонхны чанарт ихээхэн нөлөөлдөг. Иймд бид Монгол ороны эрс тэс уур амьсгалд тохирсон МУ-н “Тохирлын гэрчилгээ” бүхий Туркын  “Pikasan” брендийн сайн чанарын резин жийрэгийг танилцуулж байна.  Эдгээр нь олон улсын чанарын үзүүлэлтүүдийг хангасан -50С +50С-ийн температурт тэсвэртэй,  хатаж, хугарч, тасарч, хөлддөггүй 10 жилийн баталгаатай сайн чанарын резин жийрэгүүд юм.KRAUSSЦаг уурын эрс тэс байдалд тохируулан хийсэн “KRAUSS” бэлдэц өвийн 1-р сард Сибирийн -55 С хэмд хүрч байхад анхны байдалаа алдахгүй байсан нь ОХУ-ын ГОСТ 30673-99 стандарт хангасан байдагPROFECTION2011 онд “Метропласт” нэртэйгээр дотоодын 100% -н хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж хуванцарын үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Үндэсний үйлдвэрлэгч компани юм. PROFECTION БРЕНДИЙН ДАВУУ ТАЛ · Эрс тэс уур амьсгалд тохиромжтой · Усны тусгаарлах чадвар өндөр· Дуу, чимээ тусгаарлах чадвар өндөр· Бэхжүүлэгч болон нарны гандалтаас хамгаалах найрлагийг 2 дахин илүү хийдэгээрээ давуу талтай.
SILANDESilande бренд нь бүтээгдэхүүнээ Энэтхэг, Казакстан, Австрали, Орос, Дубай, Британи, Өмнөд солонгос, Итали, Япон, Америк зэрэг 30 гаруй улс оронд борлуулдаг.  ISO9001, ISO14001 чанарын сертификат гардан авсан.MF-840 хос найрлагтай, битүүмжлэлийн полисульфид цавуу нь тасалгааны температурд бэхждэг шил, хөнгөн цагаан, цайрдсан ган зэрэг материалд сайтар наалдах чадвартай өгөршдөггүй, уусгагч болон буцламтгай минерал бодис агуулаагүй, байгальд хор нөлөөгүй цавуу юм.BAZIS“Финесс монтаж” компани нь BazisTM худалдааны тэмдэгтэй, өндөр чанартай полиуретан барилгын монтажийн хөөсний үйлдвэрлэгч юм. Тус компани 2013 онд байгуулагдсан, Орос улсын зах зээлд тогтвортой хөгжсөөр байна.Тус компанийн бүх бүтээгдэхүүнийг европын түүхий эд болон европын тоног төхөөрөмжийг ашиглан үйлдвэрлэдэг бөгөөд чанарын байнгын хатуу хяналтын доор үйлдвэрлэдэг. Тус бренд нь мэргэжлийн, нэгэн жигд бүтэцтэй, хоёрдогч тэлэлт багатай, наалдах, бэхлэгдэх чадвар өндөртэй бүтээгдэхүүн юм. Тус бүтээгдэхүүнийг цонх, хаалганы хийц, цонхны ялуу, цонхны амалгаанд хэрэглэх, ан цав, завсар, хөндийг дүүргэх, дулаан ба дуу чимээ тусгаарлах зэрэг зориулалтаар ашиглах боломжтой. Давуу талуудаас дурьдвал· Уян хатан чанар өндөр· Хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй· Гадаад орчны бичил организмын нөлөөлд тэсвэртэй· Тос, өөх тос, шатах тослох материалын нөлөөлөлд тэсвэртэй

© 2019 starwindow.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Анкет татаж авах

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК